Хотын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийт 16 байршилд явган замын стандартыг нэвтрүүлсэн талаар онцлов. Тэрбээр “Төвийн нэгдүгээр зэрэглэлийн бүсэд буй, автоамашины бохирдолд өртөж байгаа Ерөнхий Боловсролын 44 сургууль, 58 цэцэрлэг, зургаан эмнэлэг байна. Юу нь ч мэдэгдэхгүй хашаа их байсан.
Тухайлбал өнөр хорооллын зам битүү гарааш байхад тэндээс хоёр муми олдсон. Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Нэг ёсондоо нас бараад удсан хүн байсан гэсэн үг. Тийм л газар байсан” хэмээв.