Чингис хаан олон улсын нисэх буудал цахилгаан автомашин цэнэглэгчтэй болжээ.
“Эрчим сүлжээ” ХХК EV+ цахилгаан машин цэнэглэх сүлжээний хоёр дахь салбараа Хөшигийн хөндий дэх шинэ нисэхийн салбарт нээсэн байна. Энэ нь тус компанийн анхны түргэн цэнэглэгч бөгөөд 60 кВт чадалтай аж.
Шинэ нисэх салбарын тухайд 24 цагийн турш ажиллах бөгөөд иргэд төлбөрөө Toki Mongolia-н тусламжтайгаар төлөх боломжтой.
Санамж: Таны машины баттерейн хувь 80%-аас дээш болсон тохиолдолд түргэн цэнэглэгчийн чадал нь багасдаг. Энэ нь таны баттерейн насжилт, аюулгүй байдлын төлөө юм.
Түргэн цэнэглэгч нь CHAdeMO, CCS1, GBT гэсэн гурван төрлийн хошуутай бөгөөд нэгэн зэрэг хоёр машин цэнэглэх боломжтой аж. Мөн энэхүү хоёр цэнэглэгчийн хошууны аль нэг нь заавал GBT хошуу байх бөгөөд зэрэг цэнэглэсэн тохиолдолд чадал нь хуваагддаг тул та аль болох ачаалалгүй цэнэглэгчийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөлөө.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77047704 дугаараас авна уу.