Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-нд эхэлнэ

2023-09-19 11:541min0
5fac71d6bf4f8d9e000fcd57de0690b5_x3

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2023 оны есдүгээр сарын 20-22-ны хооронд зохион байгуулахаар товложээ.

Энэ удаагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна.

Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан.

Улмаар энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон зохион байгуулж байна.

Энэ удаагийн буюу гуравдугаар улирлын ерөнхий шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

large-650917f375c26c3eeb4bb041 Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 20-нд эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй