Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас нийслэлийн хэмжээнд гэр хорооллын гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй дараах мэдээллийг өглөө.
НОБГ-т ирж байгаа нийт дуудлагын 80 орчим хувийг объектын гал түймэр эзэлдэг аж.
Иймд НОБГ-аас ахуйн галт түймэр болон ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрсдэлгүй Улаанбаатар” аяныг өнөөдрөөс эхлүүлэхээр болсон байна.
“Цахилгааны ил утсанд тогонд цохиулах, чанарын шаардлага хангаагүй тоглоомоор тоглож эрүүл мэндээрээ хохирох осол их гарч байна”
Дээрх дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нийт дуудлага 5 хувиар, ахуйн галт түймрийн дуудлага 14.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм байна.
Түүнчлэн сүүлийн үед ахуйн осол буюу цахилгааны ил задгай утсанд тогонд цохиулах, барилгын болон шугам сүлжээний ажил хийж байгаад амь насаа алдах мөн бага насны хүүхдүүд гэр болон тоглоомын талбайд чанарын шаардлага хангаагүй тоглоом хэрэгслээр тоглож эрүүл мэндээрээ хохирох ослууд их гарч байгаа аж.
Мөн иргэд намрын улиралд зуслангаасаа буухдаа хашаандаа ургасан өнжмөл өвсийг мэргэжлийн хүмүүсээр хадуулж, устгуулбал галт түймрийн эрсдэл гарахгүй гэдгийг тэрбээр онцолж байлаа.