МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль болон Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль хамтран зохион байгуулдаг ерөнхий боловсролын сургууль(ЕБС)-ийн монгол хэл, бичгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх тав дахь удаагийн “Боловсролын анги” хөтөлбөрт бүртгэж эхэлжээ.
Бүртгэл, шалгаруулалтыг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим хариуцах ба хөтөлбөрт хамрагдах багш нарт БНХАУ-ын Хөх хотод Өвөр Монголын Их Сургууль мэргэжил дээшлүүлэх сургалтыг ирэх сарын 7-17-нд зохион байгуулж, гэрчилгээ олгох юм байна.
Энэ удаагийн хөтөлбөрт нийслэлийн болон орон нутгийн ЕБС-д монгол хэл, бичгийн хичээл зааж байгаа 50 багшийг хамруулах бөгөөд багш нарын Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар хооронд зорчих замын зардал, суралцах хугацаанд Хөх хотод байрлах байр, хоолны зардлыг зохион байгуулагч хариуцах аж.
Дор хавсаргасан хүснэгтийн дагуу мэдээллээ бөглөж, суралцахыг хүссэн өргөдлийн хамт mongolian.linguistics1945@gmail.com гэсэн хаягаар 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөрт багтаан ирүүлэх хугацаатай байна.
Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль