Завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд дээрх голуудын эрэг дагуу зорчсон 2306 иргэнд аюулгүй байдлыг хангаж, голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэжээ.
Гол, усны ослоос сэрэмжлэн, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Эх сурвалж: НОБГ