2023-08-21 14:331min00

Наймдугаар сарын 25-наас Драгон авто вокзалаас хот хоорондын нийтийн тээврийн автобус явахгүйг мэдэгдлээ

367469988_677537387748343_8683024342416210248_n
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Драгон авто буудлын үйлчилгээг 2023 оны наймдугаар сарын 24-ний өдөр Номин руу нүүлгэж, хот хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээг наймдугаар сарын 25-ны Баасан гарагт шинэ авто буудлаас явуулахаар болсныг Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдэгдлээ.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон авто вокзал наймдугаар сарын 21-ний дотор тус дүүргийн Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүхээр шийдвэрлэгдсэн болохыг өмнө нь мэдээлж байв. Гэвч тус авто вокзал нүүх хугацаа хойшлогджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй