Энэ оны долоодугаар сарын байдлаарх мөнгө, зээл, үнэт цаасны зах зээлийн үзүүлэлтүүдийгг ҮСХ танилцуулав.
Төгрөгийн хадгаламж 14.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 59 (0.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.1 (8.5%) их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 12.8 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 1.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 266 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 412 тэрбум төгрөгөөр өсжээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 25.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 211.3 (0.8%) тэрбум төгрөгөөр буурч , өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өссөн байна.
Иргэд эдийн засагт гурван үндсэн үүрэг гүйцэтгэдэг.
-Хадгалагч (Нийт хадгаламжийн дийлэнхийг иргэдийн хадгаламж эзэлдэг.)
-Хэрэглэгч (ААН-үүдийн бараа, үйлчилгээг хэрэглэн, орлого оруулдаг)
-Нөлөөлөгч (иргэд эдийн засаг өснө, инфляц буурна гэх мэтээр урьдчилан таамаг дэвшүүлж, тэр дагуу шийдвэр гаргадаг. Тэдний хүлээлт ямар байхаас хамаарч шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид хийх алхмаа тооцоолдог байна.)