“BLACKPINK хамтлаг ирэх сард Сөүл хотод тоглолтоо зохион байгуулна” гэжээ. Үүгээр тэдний дэлхийг тойрон аялах тоглолт нь дуусгавар болж байгаа юм.
“YG Entertainment”-ийн мэдээлснээр тус тоглолт 9-р сарын 16-17-нд Сөүл хотод болох бөгөөд анх өмнөх оны 10-р сард “Born Pink” дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж байсан билээ.
Энэхүү аялан тоглолт нь Хойд Америк, Европ, Ази, Далайн орнуудаас 1.5 сая орчим шүтэн бишрэгчтэй болсноор зогсохгүй К-поп охидын хамтлагийн дэлхийн аялан тоглолтын түүхэн дэх дээд амжилт тогтоосон билээ.
Мөн YG тус шоу хаана болох талаарх тодорхой байршлыг зарлаагүй байна. Гэхдээ тус салбарын мэргэжилтнүүд анх аялан тоглолт эхэлсэн KSPO Dome-ээс том газарт зохион байгуулах магадлалтай гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times