Яг одоо (2017.08.16-ны 14:30 цаг) МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хуралдаж байна. Жаран тэрбумын яриа газар авч, Шадар сайд У.Хүрэлсүхийн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга М.Энхболдынхоо эсрэг ажилласан бичлэг задарсан гээд үйл явдал арвинтай байгаа тус намын Удирдах зөвлөл ширүүхэн болж магадгүй байна.

Энэ хурлын сургаар олон нийтийн сүлжээнд “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад 60 тэрбумын бичлэгтэй нэр холбогдсон НИТХ-ын Ц.Сандуйг МАН-аас хөөж, албан тушаалаас нь чөлөөлөх гэнэ гэсэн мэдээлэл цацагдаж байна.

Гэвч энэхүү мессежийг “Херо” студийн найруулагч Б.Баатартай ярилцсан утасны бичлэг нь нийтэд ил болсон У.Хүрэлсүхийн талаас тарааж байгаа мэдээлэл байна. Яг одоо түүнд асч байгаа галаас өөрийгөө аврах, арьсаа хамгаалах зайлшгүй шаардлага тулгарчихаад байгаа. Тиймээс хурал дээр өрнөх халуун сэдвийг Ц.Сандуй руу чиглүүлэх нь ашигтай гэж тэр тооцсон бололтой.

 

By updown

11 thoughts on “У.Хүрэлсүх арьсаа хамгаалсан уу?”
  1. МАН одоо болимоор юм дөө.хамаг татвар нэмлээ оюутны мөнгө таналаа тэтгэвэрийн нас уртсагалаа..хүүхдийн мөнгө хаслаа.ядарсан ардын амьдралаа залгуулдаг ТҮЦ г хураалаа.дээр нь 60 тэр бум төгрөгөөр дарга цэрэгийн суудлыг арилжлаа.Монголын ард түмэн тийм мунхаг биш шүү.хэн нь хэн бээг ялгаж салгах ухаан бий шүү..

  2. Арай ч дээ хэдэн залуучуудын маазарсан яриа л байсан ш дээ Хүрэлсүхийн шудрага зангаараа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ганц торойж үлдсэн ганц улс төрч гэтэл араас нь мөшгүүлж хэлс хэрэг үүсгэх гээд байгаа нь хачирхалтай байна.

  3. Зөв хүн гаргахын төлөө Монгол улсын төлөө нам үл харгалзан хамтарсан л байна. Юу нь буруу байна гэж???

    1. Шунал шуналаас болж маргаад байна.Шинэ уул уурхайн орд Оюутолгойгоос их неецтэй тэр ордыг гадныханд зарчихсан гэх мэдээлэл яваад бгаа. Энэ улс орныг угуй хийж байсан ч хамаагуй шунал яваад бна

  4. Анхааралтай хандахгүй бол харин хачин хэрэг болно ш дээ төрийн албыг оффшортонгууд зарна, эсрэг талаа мөрдүүлж мөшгүүлсээр байна.

  5. У.Хүрэлсүх ээ! Чи эх оронч юм бол, 60 тэрбумын бичлэгээс өмнө хуулийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний эхнэр Ц.Энхтуяа, Б.Батзаяа нарын хувийн дансанд орсон Шинэ төмөр зам төслийн 42 сая ам.долларыг яагаад нэхэхгүй байна вэ!!! Яагаад огцрохыг шаардахгүй байна вэ!!!

    1. ШаШунал шуналаас болж маргаад байна.Шинэ уул уурхайн орд Оюутолгойгоос их неецтэй тэр ордыг гадныханд зарчихсан гэх мэдээлэл яваад бгаа. Энэ улс орныг угуй хийж байсан ч хамаагуй шунал яваад бна

  6. Гүтгэх тусам гүн шөнийн од шиг доромжлох тусам долоон бурхан од шиг гялалз Хүрэлсүхээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн