Есөн давхраас хоёр охин амиа хорлов

Өнөөдөр (2017.08.16) өдөр Эрдэнэт хотод хоёр охин есөн давхарын барилга дээрээс үсэрч амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарлаа. Тэд юуны учраас ингэж амиа егүүтгэх дээрээ тулсан нь тодорхойгүй байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Он гарсаар 13 хүүхэд амиа хорлосон гэсэн албаны эх сурвалжийн мэдээлэл байна. 2016 оны байдлаар 37 хүн амиа егүүтгэжээ. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв энэ оны эхний зургаан сарын байдлаар 88 хүн санаатайгаар эм, химийн бодис ууж амиа егүүтгэх оролдлого хийсэн аж.
Судалгааны дүнгээс үзэхэд 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6% нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийжээ.