Өсвөрийн чөлөөт бөхийн тамирчид зургаан жинд түрүүлэв
2017-08-16 13:302min

Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэлсэн “Монгол туургатны хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээнд манай чөлөөт бөхийн тамирчид зургаан жинд түрүүллээ. Тус тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 өсвөрийн тамирчид долоон жинд өрсөлдсөн юм.
Хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв. Харин Буриадын Дамдин Цыренжапов 46 кг-д алтан медаль хүртсэн байна. Маргааш хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно. Эхний өдрийн дүн мэдээ:
Хөвгүүдийн 46 кг:
- Дамдин Цыренжапов (ОХУ)
 - Батсүхийн Батзориг
 - Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) ,
 - Чандмань(БНХАУ)
 
54 кг:
- Батбаатарын Буд
 - Мөнх-Очирын Сүхбат
 - Эрдэнэбатын Төгсжаргал,
 - Болдын Дашзэвэг (бүгд Монгол)
 
76 кг:
- Туваадоржийн Бөхчулуун
 - Амгаланбаатарын Цэрэн-Очир
 - Баярсолонгын Балжинням (бүгд Монгол),
 - Сүлд(БНХАУ)
 

Охидын 40 кг:
- Ганбатын Оюундарь
 - Ганзоригийн Эрдэнэсүрэн
 - Энхболдын Буман-Аюуш,
 - Батбилэгийн Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)
 
Охидын 46 кг
- Чинболдын Отгонтуяа
 - Батбаатарын Энхзул
 - Мөнхбатын Мөнхгэрэл (бүгд Монгол),
 - Мунсел Цыденова (ОХУ)
 
56 кг:
- Болдсайханы Хонгорзул
 - Баянмөнхийн Отгонтуяа
 - Одсүрэнгийн Сарансувд,
 - Болдбаатарын Болортуяа (бүгд Монгол)
 
70 кг:
- Батболдын Намуунзаяа
 - Өлзийбатын Одбаг
 - Батчулууны Оюунбагана, Доржсүрэнгийн Цогзолмаа (бүгд Монгол)
 
