Улсын хэмжээнд зүүн болон төвийн бүсийн ихэнх аймагт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарч, дэгдэлт буурахгүй байгаа тул Өмнөговь аймгийн Засаг дарга гурван жилийн хугацаанд малыг хөлөөр тууварлан шилжилт хөдөлгөөн хийхгүй байх захирамжийг гаргажээ.
Хэвгийгээр одоохондоо тус аймагт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч хил залгаа аймгуудад энэ өвчний дэгдэлт буурахгүй байгаа нь дээрх шийдвэрийг гаргахад хүргэсэн гэж албаныхан тайлбарлажээ.
Мөн хил залгаа Дундговийн Өлзийт, Гурвансайхан суманд малын гоц халдварт хонины цэцэг, шүлхий өвчин гарсан тул Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар Цогт-Овоо, Манлай, Цогт-Цэций сумдад хяналтын дөрвөн постыг гарган ажиллаж байгаа юм байна.