Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх өнөөдөр БНХАУ-ын Жиньжоу боомт группийн Дэд ерөнхийлөгч Цао Чэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Жиньжоу группийн төлөөлөл тус боомтод Монгол-Хятад-Орос гурван улс төдийгүй Евро-Азийг холбосон логистикийн парк байгуулах төслийн талаар танилцуулж, талууд Бичигт-Зүүнхатавч боомтоос автозам, төмөр зам болон далайн зам хосолсон тээврээр экспортын тээвэр хийх талаар санал солилцлоо. БНХАУ-д далайн тээвэр нь төмөр замын тээврээс 8 дахин хямд өртөгтэй байдаг юм байна.
Жиньжоу боомт нь дэлхийн 100 гаруй улстай усан тээврээр холбогдож, жилд 100 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай, олон улсын худалдааны боомт юм гэж Монголын төмөр зам ТӨХК-аас мэдээллээ.