Үерт өртөж, орон гэргүй болсон айлуудыг нүүлгэхээр Богдын даваанаас Тоосгоны задгай хүртэл зам тэгшилж, гэрэлтүүлэг хийх, цахилгаан эрчим хүчээр хангажээ.
Одоо гэрийн буйр бэлдэж байна гэж Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэв.
Үерийн эрсдэлтэй байршлын өрхүүдийг шилжүүлэхээр “Богдын даваа Тоосгоны задгай” орчимд таван га газар бэлдсэн байна. Энэ нь Баянзүрх дүүргийн 28-р хороонд байрладаг.
Дарь-Эх дөрвөн замын уулзварын замын хөдөлгөөнийг нээсэн. Одоо зам хүчитгэх, айлуудыг цахилгаанд холбох, ариутгал, халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна.