2023-08-04 10:231min00

Энэ онд усны ослоор 42 иргэн амь насаа алдсан байна

ov8jd7_358099368_574307868232395_4222603053381845263_n_x974

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.08.04/ нийслэлийн 3 дүүрэг, 16 аймгийн 35 суманд нийт 43 усны осол бүртгэгдэж, 42 иргэн амь насаа алдсан байна. Үүний 30 нь том хүн, 12 нь хүүхэд байна.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

– Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх,

– Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.