Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Япон Улсын “Жайка” ОУБ-ын мэргэжлийн багийн гишүүдтэй цахим хурал хийлээ.
Хурлаар БОАЖЯ-аас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүд болон Хөвсгөл нуурт живсэн машин техникийг илрүүлэх, татан гаргах талаар ирэх наймдугаар сарын 01-04-ний өдрүүдэд газар дээр нь ажиллаж, судалгаа хийх талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.