ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нартай цахим хурал хийлээ.
Хурлаар “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит ёсзүй, бие бялдарын түвшин тогтоох II шатны үзлэг ”-ийн дүнг танилцуулж, ирэх есдүгээр сард зохион байгуулах III шатны шалгалтад бэлтгэхэд анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн энэ үеэр болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэх үеийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлан ажиллахад анхаарах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх ажлыг зохион байгуулахыг чиглэл болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.