Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдож тамгаа гардан авлаа.
Аюушжавын Нарантуяа нь Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D) цолтой.
Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар танилцуулж, Мал эмнэлгийн ерөнхий газрын тамгыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Ажлаа хүлээн авах арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлгийн ерөнхий газрын хэлтсийн дарга, албан хаагчид оролцлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.