Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлын явцын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газраас өгөв.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн хэмжээнд 117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна. Дүүрэг, нийслэлийн боловсролын хэлтэс, газрын бүх дарга нар ажилдаа орсон” гэлээ.
Харин эмнэлгийн барилга байгууламжийн засварын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “190 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 50 хувьтай байна. 190 ажлын 150 нь урсгал засварын ажил” гэдгийг хэлэв.
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг есдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах үүрэг даалгаврыг Хотын дарга өглөө.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс