Сэлбэ голын үерийн талбарт давтан ариутгал хийжээ

2023-07-17 09:21
48n1az_359503486_715236717077116_1528915947375884925_n_x974

Улаанбаатар хотод долдугаар сарын эхээр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Сэлбэ гол дагуух газрууд үерт автсан.

Одоогоор эдгээр бүсэд шат дараатайгаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Тухайлбал өчигдөр Шарга морьт орчмын Сэлбэ голын үерийн талбарт давтан ариутгал хийжээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын мэдээлснээр халдваргүйжүүлэлтийн ажил эхэлснээс хойш буюу долдугаар сарын 7-16-ны хооронд мананцар үүсгэгч автомашинаар нийт 4,259,619 ам метр талбайг халдваргүйжүүлээд байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй