2023-07-08 11:041min00

Их цэвэрлэгээг төвийн зургаан дүүргийн 31 байршилд хийнэ

889f342a34ecbf228f003690f933f264_x3

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх ажил эхэллээ.

Өнөөдөр 8:00 цагаас эхэлсэн цэвэрлэгээнд хот тохижилт, үйлчилгээний 27 байгууллагын 970 ажилтан, төрийн албан хаагчид, цэргийн алба хаагч нар оролцож байна.

Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын газар, хотхон, хороолол, барилга усанд автсан. Тус байршлын лаг шавар, бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Их цэвэрлэгээг төвийн зургаан дүүргийн 31 байршилд хийнэ.

Эх сурвалж: ОБЕГ