Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн тусгай албан тушаалын цалингийн зэрэглэл 13 байсныг 12 болгож, үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг байхаар тогтоосон.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн тушаалаар “Онцгой байдлын байгууллагын төрийн тусгай албан тушаалын төрөл, ангилал, зэрэглэл, цолны зэрэглэл”-ийг шинэчлэн баталлаа.
Ингэснээр долоодугаар сараас эхлэн Онцгой байдлын албаны алба хаагчдын үндсэн цалин дунджаар 28.8 хувиар нэмэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.