Сүүлийн өдрүүдэд бороо тасралтгүй орж байгаатай холбоотойгоор зарим байршил үерт автаад байгаа билээ.
Иймд цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас анхаарууллаа.
Тодруулбал:
Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх,
Цахилгаан щит бүхий байрууд, бодгальд ус орохоос сэргийлэх
Ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэхийг анхааруулав.