Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

2023-07-04 15:031min0
6f46a271bce27b4b2d18ce81f5cf24da_x3

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дэд төвөөс цахимаар удирдан явуулсан юм.

Тэрбээр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.5 хувьтай байв.

Тодруулбал, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлын уялдааг сайжруулан, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд худалдан авах ажиллагааны хэрэгжилт 69 хувьтай байна.

Мөн улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж байгаа 740, 2023 онд шинээр хэрэгжиж байгаа 428, нийт 1168 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон худалдаа үйлчилгээ гаргах зэрэг ажлуудыг эрчимжүүлж ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй