Сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн буюу Нагоя башё долоодугаар сарын 9-23-д Dolphins Arena-д болно. Тус тэмцээнд цорын ганц ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүний манлайд барилдах бол барууны манлайд шинэхэн озэки Киришима Б.Лхагвасүрэн зодоглоно.

Нагоя башёд том цолтнуудаас хоёр озэки, гурван сэкивакэ, хоёр комүсүби барилдах бөгөөд тэдний гурав нь монгол бөх байна.

Сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башёг 11 даваа 4 унаатай дуусгасан Б.Лхагвасүрэн анх удаа озэки цолын болзол хангасан.

Сүмогийн шинэ озэки Кирибаяма Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүмо бөхийн дээд зиндаанд найм дахь удаагаа түрүүллээ
Түүнийг тавдугаар сарын 31-ний Сүмогийн холбооны хурлаар озэки цолд албан ёсоор батламжилсан бөгөөд Нагоя башёгоос эхлэн дэвжээний нэрээ Кирибаяама байсныг Киришима хэмээн өөрчилсөн юм.

Харин аравдугаар сард сэдэрсэн өвдөгний бэртлийн улмаас өмнөх хоёр тэмцээнийг дараалан өнжөөд байсан ёкозүна (аварга) Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёд түрүүлж эзэн хааны цомыг найм дахь удаа өргөөд байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн