2023 оны наймдугаар сарын 01-нээс эхлэн зорчигчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ-ын чиглэлд аялж буй олон улсын галт тэрэгний тасалбар дээрх ирэх, очих цагийн хуваарийн мэдээллийг тухайн орон нутгийн цагаар байршуулахаар боллоо. Иймд зорчигч та бүхэн анхаарлаа хандуулна уу!

Тодруулбал: Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэргээр явахад Улаанбаатар хотоос Улаанбаатарын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод Эрхүүгийн цагаар 15:18 цагт хүрнэ гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн