Архангай аймаг чингэлгэн цэнгэлдэх хүрээлэнтэй боллоо

2023-07-03 13:581min0
3acae2ba90f850fa3e50b03bab2594e9_x3

Энэ жил Архангай аймаг 100 жилийн ойтой. Тус аймгийн 100 жилийн ойн баяраа тэмдэглэх “АРА КОМПЛЕКС” өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн байна.

Цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд харах цэцэрлэгийн үйлчилгээ, байгальд ээлтэй, цэвэр усны зарцуулалт бага эко 00, 30 гаруй төрлийн хоол үйлчилгээний газар, гэр болон майхан кемп ажиллана.

Мөн “Этүгэн” контемпорари үзэсгэлэн, циркийн үзүүлбэр, Хүннү гүрний музей, гэрэл зургийн үзэсгэлэн, ретро машины үзвэр, амьтны хүрээлэн, “Week” хөгжмийн хамтлагийн тоглолт, худалдаа, 20 төрлийн хүүхдийн тоглоомоор долоодугаар сарын турш Архангайчууд болон амрагч аялагч жуулчдад үйлчлэх юм.

Анхны чингэлгэн цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн үеэр Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан маркийг олон нийтэд танилцууллаа.

Хорин мянган ширхэгийг үйлдвэрлэсэн “Архангай аймаг 100 жил” сэдэвт блок маркт тус аймгийн сүлд, чимэглэл хэсэгт 100 жилийн ойн лого, Төрийн сахилгат Суварга хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хорго Булган хайрхан уул, “Улаан ном”-д орсон хүдэр, Хүннү язгууртны морины гоёл Бэлгэт гөрөөс, нутгийн захиргааны ордон, ахуй байдлыг монгол зургийн аргаар дүрслэн харуулсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй