2023-06-30 11:271min00

Мансууруулах бодис хэрэглэгчдийн мэдээллийн систем үүсгэх шаардлагатай

308095-30062023-1688084165-2073294305-711b82eae615951693dbe38e78ac15a38eb3fa61

Амиа хорлох оролдлого хийсэн болон хүчирхийлэлд өртсөн, мансууруулах бодис хэрэглэгчдэд өгөх заавар зөвлөмж, санал солилцох хуралдаан болжээ. Төрийн болон төрийн бус нийт 17 байгууллагын 34 удирдах албан тушаалтан болон ахлах мэргэжилтэн оролцсон хурал энэ сарын 27-нд болсон аж.

Энэ үеэр дээрх сэдвийн хүрээнд хүүхэд өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зааврын талаар оролцогч байгууллагуудаас санал авлаа. Мөн эл осол, эндэгдлийн талаарх мэдээллийн нэгдсэн систем үүсгэх хэрэгтэй байгааг хөнджээ.
Тэд амиа хорлолт, амиа хорлох оролдлого ба мансууруулах бодис хэрэглэгчдийн мэдээллийн нэгдсэн систем үүсгэх шаардлагатай эсэхэд санал хурааж, бүх оролцогчид шаардлагатай гэж хариулжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй