2023-06-30 10:551min00

Нүүрс тээвэрлэж явсан “Бенз” машины замын хажуу руу онхолдсон ч жолоочийг эсэн мэнд гаргажээ

odrjmtvzbo_20201130120327

Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т орших Тогоон гарам хэмээх газарт ачааны автомашин замын хажуу руу онхолдож, нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага зургаадугаар сарын 29-ний 07:30 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход Цэцэг сумын Хөшөөтийн уурхайгаас Булган сумын Ярантын боомтын чиглэлд иргэн 34 настай эрэгтэй О-ийн жолоодон нүүрс тээвэрлэж явсан “Бенз” загварын ачааны автомашин онхолдож, жолооч автомашины бүхээгт хавчуулагдсан байжээ.

Аврагчид 10:34 цагт жолоочийг эсэн мэнд гаргаж, тус сум дахь Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй