Индонез Улсад суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив

2023-06-29 11:091min0
308042-29062023-1687997517-1345826934-hevlelleee

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайд А.Төмөр энэ сарын 26-нд Жакарта хотноо тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо-д Итгэмжлэх жуух бичгээ барив. Тэр Бээр энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилжээ.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ сарын 29-30-ны өдөр Улаанбаатар хотноо болох Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцох Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди-тай уулзаж, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй