2023 оны зургаадугаар сарын 25-н буюу өчигдөр хүчтэй шуурганы улмаас Булган-Хархорин 110кВт-ын Хархорин-А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, 24 тулгуур унасан байна.
Уг гэмтлийн улмаас 62 сум цахилгаангүй болжээ. Унасан шугамуудыг босгох, шинэчлэх ажлыг хийх, гэмтлийг засахаар “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК ажиллаж байгааг мэдээлжээ.
Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 тулгуур унасны улмаас Булган, Эрдэнэт, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим сум цахилгаангүй болсон. Тулгуур багануудыг сэргээн засварлахаар бригад ажиллаж байгаа”-г хэллээ.