Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулахаар www.dbm.mn цахим хуудсанд зарлал байршуулсан бөгөөд маргааш буюу 6-р сарын 23-ны 10:00 цагаас худалдан авах саналыг цахимаар авч эхэлнэ. Тухайн үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь авч үзвэл орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоол, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилгууд байна.
Тодруулбал:
• А zone – Ашиглалтад орсон 41ш орон сууц /119м2, 121м2, 257м2/, 6ш үйлчилгээний зориулалттай талбай, 16ш авто зогсоол – нийт 23.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө
• В zone – Дуусаагүй барилга 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээ, 332ш авто зогсоол, газрын хамт – нийт 63.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө
Худалдан борлуулахаар нийтэд зарласан “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын хөрөнгөтэй холбоотой мэдээллийг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан авах, эсвэл газар дээр нь очиж үзэх тохиолдолд 2023 оны 06 дугаар сарын 13-наас 2023 оны 06 дугаар сарын 22-ныг дуустал тухайн байрлалд танилцуулж, үзүүлэх боломжтой.
Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 14:00 цагт нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулна. Ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын гурав хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар худалдан борлуулах юм.