2023-06-22 10:461min00

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 34.6 хувийн гүйцэтгэлтэй байна

9a720716b1ecf00df17f15dc5b64e49c_x3

Мал, амьтны гоц халдварт Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аяны хүрээнд 13 аймаг, нийслэлийн 198 сумын нийт 18,9 сая толгой бог мал хамруулахаар төлөвлөснөөс зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 34.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дархлаажуулалтын арга хэмжээг эрчимжүүлэх аймаг, сумын удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчид иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор зурагт хуудсыг МАА ЭЗЭН төсөл -LCP төслийн дэмжлэгтэйгээр бэлтгэн аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраар дамжуулан малчид, малтай иргэдэд хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй