Баянзүрх захын баруун талын замыг хоёр хоног хаана

2023-06-21 12:521min0
3dd5ad01331a0ae38d549567986b3809c1583370_l

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, Баянзүрх захын баруун талын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр оройноос хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул зургаадугаар сарын 21-ний 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.

Иймд дээрх хугацаанд жолооч та бүхэн бусад замыг сонгон, доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Тус хэсгийн явган хүний замыг өргөтгөн шинэчилсэн тул зам хаах хугацаанд явган хүний зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй