Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр 15:00 цагт товлогджээ.
Урьдчилсан хэлэлцүүлгээс тэдний гэм бурууг шүүх хурлын товыг тогтооно.
Шүүх хурлын тов тогтоох хүртэл С.Батдөлийг цагдан хорьж байгаа юм.
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэмт хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ.
Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байна.