Өвөрхангай аймгаас авчирсан Борхүү нэртэй бугыг Богдхан ууланд нутагшууллаа

2023-06-19 11:351min0
a3dnop_347407798_609975707936869_6599330715402738495_n_x974

Өнгөрсөн 11 дүгээр сард Өвөрхангай аймгаас авчирсан Борхүү нэртэй бугыг Хустайн байгалийн цогцолборт газарт байсан 2-3 насны дөрвөн бугын хамт Богдхан ууланд өчигдөр нутагшуулан тавьжээ.

Борхүүг Богдхан ууланд буга нутагшуулах ажлыг Хамгаалалтын захиргаа, “Мөнгөн эгшиг” ХХК хамтран амжилттай зохион байгуулсан байна.Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэжээ.

Амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна. Тиймээс өнгөрсөн жил гурван нас хүрсэн Борхүүг мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөн Богдхан ууланд тавих шийдвэрийг Д.Буянтогтохын гэр бүлийнхэн гаргажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй