Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Мянганы сорилтын II Компакт гэрээ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд тус гэрээнд заасан төсөл, хөтөлбөрүүдийг таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэх юм байна.Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэл Улаанбаатар хотод ойрын хугацаанд учирч болзошгүй усны хомстохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ус хангамжийг газрын доорх усны нөөцөөс урт хугацаанд, тогтвортойгоор нэмэгдүүлэхийн зэрэгцээ ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний өртгийг бууруулж, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах аж үүний хүрээнд:
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байна гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Бейсен нар төсөл хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын дүүргээр хязгаарлалгүй хөдөө орон нутгийн төвүүдэд ундны усны эх үүсвэрийг хадгалах, хэрэглэгчдэд түгээх, саарал усыг дахин ашиглах талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн загвар хөтөлбөр хэрэгжүүлэн, ундны ус түгээх жишиг төвийг байгуулах, цэвэр усны хэрэглээг зөв зохистой болгох, усны талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэвшил хандлагыг өөрчлөхөд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.