Жил бүрийн энэ үед хүмүүс бусдаас ялгарах, өнгө төрхөө шинэчилж, тодорхойлохыг эрмэлздэг. 2022 онд бүдэг ягаан, номин ногоон болон неон өнгөнүүд тренд болж байсан бол энэ удаад Ocean blue буюу далайн цэнхэр өнгөөр дэлхий нийт давамгайлах шинжтэй байна.
Мэдээж энэхүү өнгийг дэлхийн алдартнууд өмсөж олны өмнө гарч ирснээр тренд болгож буй юм. Алдартнуудаас дурдвал нар энэхүү чиг хандлагыг баталжээ.
Энэхүү цэнхэр өнгөний давуу тал нь бүхий л зүйл дээр өмссөн гэгээлэг харагдуулж, цэвэрхэн цэгцтэй мэдрэмжийг төрүүлдэг байна. Ямар ч хурц шийдэлтэй хувцас дээгүүр мөн доогуур өмсөхөд хөнгөн энгийн байдлаа алддаггүй учир энэ зуны хамгийн гол өнгөөр сонгожээ.