Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, залуу офицеруудын 1000 орчим төлөөлөл Богдхан уул, Туул гол орчмын 9 км-ийн радиусын хүрээнд их цэвэрлэгээ хийж 21,6 тонн хог түүж, цэвэрлэгээ хийжээ. Тодруулбал, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Батлан Хамгаалах Яам Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв, Хил Хамгаалах Ерөнхий Газар Тагнуулын Ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар, Богдхан уулын дархан цаазат газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд оролцжээ.