Боловсролын зээлийн сан(БЗС)-гаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг УПЕГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөгчид шалгаж байгаа талаар мэдээлсэн.
Уг хэргийн явцын талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар:
“Боловсролын зээлийн сангийн асуудал нь зөвхөн тус санд хамаарахгүй. Тухайлбал Ашигт малтмалын болон бусад сангаас сургалтын зээл олгосон асуудал байгаа.
Зээлээр суралцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй гэдэг дээр ажлын хэсгийнхэн шалгаж байна. Тухайн хүнд зээлд олгохдоо журам зөрчсөн эсэхийг тогтоох гэсэн үндсэн хоёр чиглэлээр ажиллаж байгаа.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй тохиолдолд уг зээлээр сурсан хүнийг гадаадаас эрэн сурвалжилж, авчрах боломжгүй. Шалгалтын ажлууд хийгдсэний дараа энэхүү ажил хийгдэнэ” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон гэх 50 гаруй хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.