Булгийн эхийг хашиж, хамгаалах ажил үр дүнд хүрч, Говь-Алтай аймгийн нүдэн булгууд сэргэж, өдгөө гол болон урсаад ан амьтад, ард иргэдийг ундаалж байна Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газрын захиргаа, Говь-Алтай аймгийн иргэд, малчид, эко клубийн сурагчид хамтран 200 гаруй булгийн эхийг хашиж, хамгаалсан бөгөөд жил бүр “Булгийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай болсон. Хашиж хамгаалсан булаг хэрхэн үр дүнд хүрч байгаатай Эргэлт. мн сайтын сурвалжлах баг тус аймгийн Шарга, Дарив, Баян-уул, Хөхморьтоор сумаар тойрон танилцсан байна.