Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явц, Нүүрсний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжсэн эсэх талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ.
Энэ үеэр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Ундармаа “С.Батдөлийн хэрэг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй. Түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хэвээр байгаа. Одоогийн байдлаар цагдан хориог сунгах санал ирээгүй.
Жүжигчин У.Цогтбаярын хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэдэг үндэслэлтэй зөрчлийн хэргээр орж ирсэн. Түүнд 10 цагийн албадан сургалт, долоо хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан.
Д.Кёкүшюзанбатбаярт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн танхайрсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Улмаар 10 цагийн албадан сургалт, 15 хоногийн баривчилгаа, 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан” хэмээв.
1 comment
Гаваг хүртэж дээ хи хи хи