ОБЕГ-ын хандивын дансанд 780 сая төгрөг цуглараад байна

2017-08-14 14:291min0
OBEG

ОБЕГ-т иргэд болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авах, Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд нь туслах үүднээс хандив өгсөөр байна.

Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын хандивын дансанд 793 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 780.243.401 төгрөгийн мөнгөн хандив цуглаад байгаа аж. Мөн бэлэн мөнгөнөөс гадна цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног  төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг хандив, тусламжийг өгсөн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй