23 дахь удаагийн Азийн Физик ийн олимпиадын дүн гарч хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан бөгөөд нийт багийн дүнгээр Хятад, ОХУ-ын сурагчид алтан медалийн болзол хангасан байна. Харин манай улсын тамирчин 11-р сургуулийн сурагч уг олимпиадаас хүрэл медалийн болзлыг хангасан билээ.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр Азийн Физик ийн олимпиадад амжилт гаргасан баг тамирчдад медалийг нь гардуулан өглөө. Тодруулбал Монгол Улсын тамирчин, Нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалиа гардан авлаа. Ингэснээр монголчууд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэж буй явдал юм. Олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн билээ.