ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас урьд нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Нийт 11.4 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 28 тэрбум төгрөгийг зарцуусан байна.
Үүнээс,
-
-
- салбарын мэргэжлээр суралцсан-332
- нийтлэг мэргэжлээр суралцсан-35
- сургалтын гэрээ цуцлагдсан-11
- хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж буй-16
- одоо суралцаж байгаа-14
- салбартаа ажиллаж байгаа-262
- хүний нөөцөд бүртгэлтэй-63 байна.
-
Сайдын албан үүргээ хүлээн авсны дарааИНЕГ-т аудитын хяналт шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Үүний нэг нь одоогийн энэ асуудал юм.
ИНЕГ-ын дарга нарын тушаалаар тэтгэлгийн мэдээллийг хаалттай явуулдаг байсныг ил тод болгоно. Цаашид ИНЕГ-ын даргын тушаалаар хамаарал бүхий хүмүүсийг тэтгэлэгт хамруулах, сургах асуудлыг журам гаргаж шийдвэрлэнэ. Мөн тэтгэлэгт хамрагдах боломж хүн бүрт эрх тэгш байх зохицуулалтыг хийх болно.
Авилгатай тэмцэх газар ИНЕГ-ын зардлаар суралцсан хүмүүст хяналт шалгалтын ажлыг хийсэн нь манай мэдээллээс зөрөөргүй бөгөөд бид зөрчлийг арилгахаар зөвлөмж хүргүүлсэн.
Гэрээний үүргээ зөрчсөн сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг төлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчөөгүй, салбартаа ажиллаж байгаа, зээлээ төлсөн хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байгаасай хэмээн хүсэж байна. Мөн Орос-Украины асуудлын улмаас навигацын орлого багассан тул бид ажлын байрны цомхтгол хийсэн гэх мэт олон шалтгаан байгаа. Иймд тэтгэлгээр суралцсан ч ажиллахгүй байгаа 63 төгсөгчийг буруутгаж болохгүй талаар дурдлаа.
Монгол Улсад өдөрт долоо хоног тутамд дунджаар таван улсын 135 нислэг хийгдэж байна. Цаашид 10 хүртэлх улс руу нислэг хийхээр төлөвлөж ажиллаж байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ИНЕГ-ын асуудлаар дарга нарт хариуцлага тооцох уу?
-Ашиг сонирхлын зөрчил гаргасан байвал хуулийн дагуу хариуцлага тооцох байх. Улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс сурсан талаар ч ярьж байгаа. Тэдний хамаарал бүхий хүмүүс сурах боломжтой. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх. Гол нь сурсны дараа гэрээний үүргээ биелүүлж, тухайн салбарт ажиллах нь зүй. Улстөрчдийн хүүхэд гээд сурах эрхийг хязгаарлаж болохгүй.
-Салбарын бус хүмүүс тэтгэлгээр суралцсан хэмээсэн шүү дээ?
-Иргэний нисэхийн газарт 2100 хүн ажиллаж байгаа. Энд зөвхөн нисэхийн салбарынхан байдаггүй. Санхүү, нийгмийн өөр ажилтнууд ч бий. Магадгүй тэдэнд ч тэтгэлэг, зээл олгох талаар журамд зааж оруулсан байж болзошгүй. Өмнө нь үе үеийн дарга нар хатуу болон хөнгөн шаардлага тавьж ажилладаг байсан. Одоо бол зээл тэтгэлэг олгох журмыг нь салбарын сайд нь батална.