Жилд 50 тэрбум төгрөгийг зам засварын ажилд зарцуулдаг ч энэ нь хангалтгүй байна
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт автозамын сан талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “ЗТХЯ-д хамааралтай нэг сан байдаг. Энэ нь Авто замын сан юм. Сан дараах 8 эх үүсврээс бүрдүүлдэг.
Үүнд,
-
-
- Автомашины импортын онцгой албан татварын 20 хувь
- Тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр
- Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Өрийн удирдлагын тухай хууль тогтоомжид заасны дагуу олон улс, улсын чанартай авто замын болон тусгай зориулалтын авто замын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагаанд зориулж авсан зээл, буцалтгүй тусламж, хандивын хөрөнгө
- Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлого
- Олон улс, улсын чанартай авто зам болон тусгай зориулалтын авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаарх хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийн орлого болон задрах боломжгүй хүнд, шатаж, тэсэрч дэлбэрэх аюултай ачаанаас авсан төлбөр
- Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын болон гадаад улсын бүртгэлтэй автотээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх төлбөр хураамж
- Аймаг, Нийслэлийн Засаг дарга олон улс, улсын чанартай авто замын зурвас газарт үйлчилгээ эрхэлсний төлбөр, хураамж
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 27.2-т заасан улсын авто замын сангийн үлдэгдэлд тооцсон хүүгийн орлого
-
Авто замын санд бодитоор 50 тэрбум төгрөг байршдаг бөгөөд тус хөрөнгөөр улсын чанартай 14921.3 км авто замын урсгал засвар, арчлалтын ажлыг хийхэд зарцуулдаг. Тус ажлыг 32 зам хариуцагч байгууллага /АЗЗА/ гэрээр гүйцэтгэдэг. Иймд тус сангаас хууль бусаар мөнгө гарах боломжгүй. Мөн жилд 50 тэрбум төгрөгийг зам засварын ажилд зарцуулдаг ч энэ нь хангалтгүй байдаг” гэж мэдээллээ.