“Монголын Төмөр Зам” ТӨХК-д хийсэн шалгалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл өгсөн юм.
Тэр Бээр “Монголын Төмөр Зам” ТӨХК-д шалгалт хийсэн байгаа. Тус компанийн нийт ажиллах хүч оновчтой эсэх, ажиллах хүч нь үйл ажиллагаанд тохирч буйг нарийвчилсан судалгааг хийсэн.
Төмөр замын мэргэжлийн хүмүүс нийт ажилчдын 60 орчим хувийг эзэлдэг бол 40 хувь нь удирдах багийн бүрэлдэхүүн байна гэсэн дүгнэлт гарсан.
Засгийн газраас “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн удирдлагын багийг цомхон, мэргэжлийн болгохоор ажиллаж байна.
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын тоог багасгах, үйл ажиллагаа, төрлөөр нь нэгтгэнэ. Тухайлбал, 21 аймагт байдаг “Авто Зам Засвар Арчлалт” /АЗЗА/ ТӨХК-г нэгтгэж, үндэсний хэмжээний АЗЗА болгож өөрчилнө. Өөрөөр хэлбэл, 21 компанийн ТУЗ, гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын багийн зардлыг байхгүй болгоно. Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газарт “АЗЗА” ТӨХК-ийн хорооны хурал нь болоод албан ёсны шийдвэр гарсан, ойрын хугацаанд Засгийн газрын хурлаар хэлэлцэж, шийднэ.
Эрчим хүчний салбарт нийт 26 төрийн өмчит үйлдвэрийн газар байдаг. Эдгээрийг ангилан татан буулгана. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Монгол” компанийн хоёр охин компанийг татан буулгасан.