Соёлын дэд сайд Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сангийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-ын Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сантай санамж бичиг байгуулах ажлын хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр тус сангийн төлөөллүүд болох сангийн захирал Ким Чанжүн, ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жонёон, Хадгалалт хамгаалалт технологийн багийн ахлах судлаач Мүн Жонмин, Хадгалалт хамгаалалт технологийн багийн судлаач Кан Вончул болон Ли Мёнгю, Менежмент төлөвлөлтийн багийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Сон Кванён нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр захирал Ким Чанжүн Монгол Улсын сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтын салбарын боловсон хүчнийг бэхжүүлэх, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллана гэдгээ илэрхийллээ.