Хятадын Фуцзянь мужийн Фужоу хотод 24 настай эмэгтэй төрөөд хэрхэн хонож буй нярай охиноо шуудангийн илгээмж болгон асрамжийн газар руу явуулах гэж байгаад баригджээ. Эмэгтэйн илгээмж хөдөлж, дотроос нь хүүхдийн уйлах дуу гарахыг илгээмж зөөгч анзаарсан байна. Нярайг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байна. Харин ээжийг нь цагдаа нар саатуулжээ. Хятадын хуульд зааснаар хүүхдээ хаясан эцэг, эхэд тав хүртэлх жилийн ял оноодог юм байна.